Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн огноо: 2026 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр

Энэхүү Нууцлалын бодлогоор Юү Жи Си Платформ ХХК (цаашид “Мэдээлэл хариуцагч” эсхүл “Бид” гэх)-ийн хөгжүүлж, үйл ажиллагааг нь хариуцаж буй geni.mn вэбсайт болон гар утасны аппликейшнд суурилсан платформ (цаашид “Платформ” гэх)-ын үйлчилгээг үзүүлэх явцад хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.

Бид хүний хувийн халдашгүй байдлыг хүндэтгэх бөгөөд Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцаанд Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг дагаж мөрдөнө.

Нууцлалын бодлого нь мэдээллийн эзэн та (цаашид “Мэдээллийн эзэн”, “Та” гэх)-наас таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зорилгоор авч буй цахим зөвшөөрлийг илэрхийлнэ. Тиймээс Та “зөвшөөрч байна” гэх товчийг дарснаар Бидэнд цахим зөвшөөрлийг олгож байна гэж үзнэ.

1. Ерөнхий зүйл

  1. Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ. Үүнд:
    1. “Мэдээлэл” эсхүл “Хувийн мэдээлэл” гэж хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой хуулиар тодорхойлсон бусад мэдээллийг;
    2. “Мэдээлэл цуглуулах” гэж хувийн мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
    3. “Мэдээлэл боловсруулах” гэж хувийн мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, Хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;
    4. “Мэдээлэл ашиглах” гэж хувийн мэдээллийг үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг;
  2. Энэ хэсэгт тухайлан тодорхойлж, тайлбарлаагүй нэр томьёог Үйлчилгээний нөхцөлд зааж, тодорхойлсны дагуу ойлгоно.
  3. Та Платформд нэвтрэх нэр, нууц үг, пин код зэрэг өөрийн хувийн мэдээллийг санаатай болон хайхрамжгүй үйлдлээр бусдад дамжуулахгүй, задруулахгүй байх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах үүрэгтэй.
  4. Мэдээллийн эзэн өөрийн хайхрамжгүй байдлаас шалтгаалж Платформд нэвтрэх эрх, нууц үгээ бусдад алдсан эсхүл бусдад хувийн мэдээллээ шилжүүлсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг өөрөө хариуцна.
  5. Та хувийн мэдээллээ алдсан эсхүл гуравдагч этгээд Таны платформ дахь бүртгэлээр нэвтэрсэн байх тохиолдолд цаг алдалгүй Бидэнд энэ талаар мэдэгдэх үүрэгтэй.

2. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах

  1. Таны мэдээллийг Платформын үйлчилгээ үзүүлэх зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана.
  2. Та Платформд бүртгүүлсэн үеэс болон Мэдээлэл хариуцагчаас санал болгож буй үйлчилгээг ашиглаж эхэлснээр Таны мэдээллийг цуглуулна.
  3. Та Платформд бүртгүүлэх болон үйлчилгээ авахдаа мэдээллээ бүрэн бүтэн, үнэн зөв оруулах үүрэгтэй. Хэрэв Та өөрийн хувийн мэдээллийг буруу, дутуу эсвэл зөрүүтэй оруулсан тохиолдолд Платформын үйлчилгээ хязгаарлагдахыг анхаарна уу.
  4. Бид Таны дараах хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
    Мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглах зорилгоМэдээллийн жагсаалт
    Платформд бүртгэл үүсгэх, танин баталгаажуулалт хийх, үйлчилгээ үзүүлэхОвог, нэр, зураг, регистрийн дугаар, нас, хүйс, имэйл хаяг, утасны дугаар, гэрийн хаяг, сошиал хаяг, ДАН систем дэх иргэний бүртгэлийн мэдээлэл
    Урамшууллын оноог өөрийн банкны дансанд хүлээн авах хүсэлт гаргахБанкны нэр, дансны нэр, дансны IBAN дугаар, дансны дугаар
    Платформыг ашиглах явцад мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангах, мэдээллийн системийг хөгжүүлэх, Платформын үйлчилгээг хүртээмжтэй, хялбар болгох“user agent”, IP хаяг, төхөөрөмжийн өгөгдөл (төрөл, үйлдлийн систем, төхөөрөмжийн ID, хөтчийн хувилбар, байршил болон хэлний тохиргоо зэрэг), үйл ажиллагааны бүртгэл (logs), сессийн бичлэгүүд, болон тухайн төхөөрөмж дээр суулгасан эсвэл ашиглаж буй “cookies”
    Сошиал сүлжээний хаягийг Платформд холбож баталгаажуулах, хамтралын нийтлэлийн гүйцэтгэлийн тайланг брэндэд гаргах (Meta: Instagram Business, Facebook Page)Facebook Page-ийн ID, нэр, профайл зураг; Instagram Business хаягийн ID, хэрэглэгчийн нэр, профайл зураг, дагагчийн тоо; хаягийн түвшний статистик (хүрэлцээ, үзэлт, идэвхжил); хамтралын хүрээнд Таны хуваалцахыг зөвшөөрсөн нийтлэлийн статистик; холболтыг хадгалахад шаардлагатай хандалтын токен (шифрлэгдсэн хэлбэрээр)
  5. Сошиал сүлжээний хаяг холбох нь Платформд нэвтрэх арга биш бөгөөд зөвхөн Таны илэрхий хүсэлтээр гүйцэтгэгдэнэ. Geni нь Таны нэрийн өмнөөс нийтлэл нийтлэх, засах, устгах, мессеж илгээх эрхгүй бөгөөд зөвхөн унших эрхтэй. Дээрх мэдээллийг Meta-гийн API-аар дамжуулан авна.
  6. Холбогдсон хаягаа Та Тохиргоо → Холбогдсон хаягууд хэсгээс Салгах товчоор хэдийд ч цуцалж болно. Хандах эрх нэн даруй цуцлагдаж, холбогдох профайл болон статистик мэдээлэл 30 хоногийн дотор устгагдана. Дэлгэрэнгүй зааврыг Өгөгдөл устгах заавар хуудсаас үзнэ үү.
  7. Мэдээлэл хариуцагч нь энэ бүлэгт зааснаас өөр мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж, Танд шинэчлэгдсэн Нууцлалын бодлогыг тухай бүр танилцуулж, цахим зөвшөөрлийг авна.
  8. Бид Таны хувийн мэдээллийг арилжаа, худалдааны зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглахгүй.
  9. Бид Мэдээллийн бүрэн бүтэн байдал алдагдах, мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг задруулах эрсдэлийг бууруулах үүднээс техник технологийн шийдлээр аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч ажиллана.

3. Мэдээллийг нийтэд ил болгох нөхцөл

  1. Хуульд заасны дагуу зөвхөн эрх бүхий байгууллагын шаардлагаар хувийн мэдээллийг нийтэд ил тод болгох ба бусад тохиолдолд Таны хувийн мэдээллийг задруулахгүй, мэдээллийн нууцыг хамгаална.

4. Мэдээллийг дамжуулах нөхцөл

  1. Мэдээлэл хариуцагч дор дурдсан үйл ажиллагааны явцад дурдсан этгээдэд мэдээллийг дамжуулж болно. Үүнд:
    Мэдээлэл дамжуулах зорилго ба хүлээн авагчДамжуулах мэдээлэл
    Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх зорилгоор Мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгчидТухайлсан мэдээллийг шууд дамжуулахгүй бөгөөд серверт хандах эрх олгох хүрээнд танилцах боломжтой
    Хэрэглэгч болон Брэндийн Хамтрал үүсгэх, хэрэгжүүлэх хүрээнд БрэндэдПлатформ дээрх профайлын мэдээлэл, биет бүтээгдэхүүн хүргэхэд түүнийг хүлээн авах гэрийн хаяг, утасны дугаар, байршлын мэдээлэл
    1. Монгол Улсын шүүхийн шүүгчийн захирамж, шийдвэр гарсан;
    2. Прокурорын тогтоол гарсан;
    3. Хууль сахиулах байгууллагын шаардлагаар мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрсөн албан тоотыг үндэслэн;
    Нууцлалын бодлогод заасны дагуу цуглуулж, боловсруулж, ашиглаж буй хувийн мэдээллээс зөвхөн захирамж, шийдвэр, тогтоолд заасан мэдээллийг
    Платформоор дамжуулан гуравдагч этгээдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, ашиглах хүрээнд тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлж буй этгээдэдЗөвхөн мэдээллийн эзний зөвшөөрсөн буюу өөрөө өгөхөөр оруулсан мэдээллийг

5. Мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа

  1. Мэдээллийн эзэн Нууцлалын бодлоготой танилцаж, зөвшөөрснөөр Мэдээлэл хариуцагч нь түүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
  2. Мэдээлэл хариуцагч нь Мэдээллийн эзний Платформ дээрх бүртгэлийг идэвхгүй болгох, хаах шийдвэр гарах хүртэл хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
  3. Бид хуульд заасны дагуу Мэдээллийн эзний хүсэлтээр хувийн мэдээллийг устгахаас бусад тохиолдолд Платформд таныг хамгийн сүүлд нэвтэрснээс хойш гурван жилийн хугацаанд мэдээллийг хадгална.

6. Зөвшөөрөл цуцлах хэлбэр

  1. Мэдээллийн эзэн өөрийн олгосон хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг privacy@geni.mn хаягаар Мэдээлэл хариуцагчид гаргана.
  2. Мэдээлэл хариуцагч нь Мэдээллийн эзний зөвшөөрөл цуцлах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 (арав) хоногт багтаан хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгнө.
  3. Мэдээллийн эзний мэдээллийг цуглуулах, боловсруулах, зөвшөөрөл цуцлагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг боловсруулж, ашиглах (хадгалахаас бусад) арга хэмжээг зогсоож, Платформын бүртгэлийг идэвхгүй болгоно.

7. Мэдээлэл хариуцагч, түүнтэй холбоо барих мэдээлэл

  1. Нууцлалын бодлогын дагуу Таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрх бүхий этгээд буюу Мэдээлэл хариуцагч нь Юү Жи Си Платформ ХХК байна.
  2. Та Нууцлалын бодлогод заасан нөхцөл, хэрэгжилттэй холбоотой хүсэлт, санал, гомдлоо privacy@geni.mn хаягаар цахимаар илгээж шийдвэрлүүлэх эрхтэй.

8. Нууцлалын бодлогын шинэчлэл

  1. Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон даруйд Мэдээллийн эзэн танилцаж, зөвшөөрөл өгөх бөгөөд тухайн нөхцөлтэй танилцах боломжоор хангаж Платформд нээлттэй байршуулна.
  2. Нууцлалын бодлого, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Мэдээллийн эзэн зөвшөөрч баталгаажуулснаар дагаж мөрдөнө.